-Аргын тооллын 12 сарын 26. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 12 сарын 26. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 3, харагчин үхэр, яруу эгшигт-21 од, суудал уул, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч хонь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, ном сонсох, эд юм өгөх, замд гарах, худаг малтахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 12 сарын 25. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 2, хар хулгана, элдэв тэнгэртэн-20 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ