-Аргын тооллын 4 сарын 20. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 4 сарын 20. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 19, харагчин туулай, хонгорцог-17 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Тариалангийн хур улирал эхлэх.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-19:48.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ