-Аргын тооллын 3 сарын 5. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 3 сарын 5. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 3, улаагчин могой, дэлгэрүүлэгч-26 од, суудал уул, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр. Дашнямтай, ичигсэд хөдлөх өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:26-18:42.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ