2021 оны 11 дүгээр сарын 14-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 102 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт 19142 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 2, Цэцэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 5 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.15/ байдлаар нийт 134 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 67 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 67 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-11, хүндэвтэр-72, хөнгөн 51 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 185, сумдад 120 нийт /305/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 36 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18918 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 3 дахь тунд 8 хүн хамрагдаж нийт 9385 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"