“Цагаан уул” ахмадын амралт сувилал 10-р сарын 01-нээс эхлэн амрагчдаа авч эхлэнэ



“Цагаан уул” ахмадын амралт, сувилал нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 2021 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн амрагчдаа хүлээн авч байгаа тул ахмад настан та бүхнийг манайхаар үйлчлүүлэхийг урьж байна.
Тус сувилал нь дадлага туршлагатай ахмад эмч нар үзлэг оношилгоо, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахаас гадна, Ковид-19 цар тахлын дараах дархлаа дэмжих, үрэвсэл намдаах, нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. 

Үүнд:
1. Бариа засал
2. Массаж /бүх биеийн болон хэсэгчилсэн/
3. Зөгийн балтай татлага
4. Физик эмчилгээ
5. Улаан туяаны шарлагын аппарат
6. Бумба тавих
7. Цахилгаан зүү
8. Төөнүүр
9. Хаш чулуун ор
10. Лаа тавих
11. Цахилгаан массажны сандал зэрэг багтана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99438957, 98438957, 99709788 утсаар лавлана уу.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ