ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 444 хүн эдгэрч шинээр 313 тохиолдол нэмэгджээ



2021 оны 09 дугаар сарын 05-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 815 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 295 эерэг, 89 сорьцод PCR шинжилгээ хийхэд 18 эерэг  гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313-аар нэмэгдэж нийт 10373 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 19, Булган сумаас 22, Дарви сумаас 13,  Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 5, Манхан сумаас 6, Мөст сумаас 13, Мянгад сумаас 3, Үенч сумаас 4, Чандмань сумаас 5, Ховд сумаас 2, Цэцэг сумаас 12, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 204 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.06/ байдлаар нийт 879 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 482 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 38 нь “Ач заяа” эмнэлэгт, 359 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 78 нь 0-18 насны хүүхэд, 63 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 9, хүнд-62, хүндэвтэр-215, хөнгөн 593 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 2978, сумдад 1103 нийт /4081/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 444 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 7027 нь эдгэрлээ. 
Сүүлийн 24 цагт нийт 6 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 0 нь 1 дүгээр тун, 10 нь 2 дахь тунг тариулсан байна.

Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55784 хүн буюу 87.8 хувь нь 1 дүгээр тунд, 51614 хүн буюу 81,2 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ