-Аргын тооллын 4 сарын 18. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 4 сарын 18. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 6, улаан бич, хэрцгий охин-5 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:46.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, эд, мал гадагш өгөх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ