-Аргын тооллын 3 сарын 21. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 21. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 8, шар луу, гөрөөсөн толгой-4 од, суудал гал, мэнгэ 9 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-19:06.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ