Аргын тооллын 11 сарын 22. Ням (Адьяа) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 22. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин могой, тооно-22 од, суудал шороо, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:07. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч гахай, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, мал адгуус муулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, газар тариалангийн үйл, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, замд гарах, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ