2020 онд шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид шалгалт хийж байна



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/17 дугаар удирдамжийн дагуу Ховд аймагт 2020 онд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна.
Одоогийн байдлаар "Ховд Эко цемент" төслийн туслан гүйцэтгэгч "Аминхүү констракшн" ХХК, "Жэй юу ти ти" ХХК, "Соёмбот -Алтай" ХХК-ий үйл ажиллагаанд шалгалт хийгдлээ. 
Урьдчилан сэргийлэх шалгалтад Ховд аймагт шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бүрэн хамруулна. 
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ