Аргын тооллын 10 сарын 6. Мягмар (Ангараг) гараг (2020)



-Аргын тооллын 10 сарын 6. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 19, хар морь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-18:21.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Зурхайч лам: Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ