Жаргалант суманд “Сүү, цагаан идээг уламжлалт аргаар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч”-дийн уулзалт-хэлэлцүүлэг боллоо



“Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөрийн хүрээнд “Сүү, цагаан идээг уламжлалт аргаар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч”-дийн уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хан орд”, “Бугаан гол” зах болон хүнсний дэлгүүр, худалдааны цэгт сүү, цагаан идээний худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Хэлэлцүүлгийн үр дүнд эрүүл, баталгаат ааруул, сүүн бүтээгдэхүүнийг савлах, худалдаалах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн хаяг шошго бүхий шар ааруул, хорхой ааруул, шар тос гэсэн  гурван төрлийн бүтээгдэхүүний нэгдмэл багц бий болгож, стандартын дагуу боловсруулахаар боллоо. Улмаар багц бүтээгдэхүүний сав баглаа боодол хийх зардлын тодорхой хувийг “Үйлдвэрлэгч Жаргалант” хөтөлбөрөөс санхүүжүүлэх аж. Мөн цаашид бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бизнесийн орчинг сайжруулах, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд анхаарч, үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх, мэдээлэл түгээх тогтолцоог бий болгоно.  

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ