Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэн холбогдох материалыг бүрдүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дараах газарт хүргүүлнэ үү.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны № 203 тоот өрөө
Шүүхийн тамгын газрын даргатай холбогдож мэдээлэл авч болно.
Холбоо барих утас: 70432552 , 99045049
Бүрдүүлэх материал:
1.Өргөдөл
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар
5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулах/
6.3x4 зураг 3 ширхэг
7.Ял шийтгэлийн тэмдэглэл
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар