Аргын тооллын 8 сарын 14. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 8 сарын 14. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 25, шарагчин үхэр, гөрөөсөн толгой-4 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:46-20:06. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, тариалангийн үйл, үхэгсдийн үйл, худалдаа хийх, эм найруулах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ажилчин шүтүүлэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ