Нэг. Зорилго. Олон улсын гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 4-5 насны хүүхдүүдийн дунд гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдүүд аав ээжийнхээ ажил хөдөлмөрийн онцлогийг мэдэх, түүнийгээ зургаар илэрхийлэн өөрийн бүтээлээрээ дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, багаасаа бусдын хөдөлмөрийг хүндэтгэдэг бүтээлч иргэнийг төлөвшүүлэх.
Хоёр. Хамрах хүрээ:
Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд
Гурав. Хугацаа:
2020 оны 05 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд
Дөрөв. Бүтээлд тавигдах шаардлага:
-Бүтээлээ А4 хэмжээтэй цаасан дээр өнгийн харандаа, гуашь, усан будаг, эсгий бал, тосон харандаа гэх мэт зургийн бүх хэрэгсэл ашиглан аав ээжийнхээ ажил мэргэжлийн тухай өөрийн төсөөллөөр зурсан байна. -Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцох
-Бүтээлийн баруун доод өнцөгт бүтээлийн нэр, цэцэрлэгийн нэр, хүүхдийн овог нэр, нас холбоо барих утасны дугаарыг ээж, аавын тусламжтайгаар бичих
-Уралдаанд оролцох бүтээлээ хүүхэд өөрийн сэтгэмжээр өөрөө зурсан байх
-Эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийнхээ уралдаанд ирүүлэх бүтээлийн зургийг авч өөрийн хаягнаас “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” фейсбүүк хаяганд байршуулах
-Фейсбүүк хаяганд байршуулах боломжгүй тохиолдолд 99042671, 95001695, 99434400 утсаар холбогдож бүтээлээ хугацаанд нь ирүүлсэн байна
-Бусдын оролцоотой зурсан зургийг уралдаанд оролцуулах боломжгүй тул анхаарах
-Шилдэг 20 бүтээлээр зургийн цомог гаргаж аяны хүрээнд алдаршуулах
-Бүтээлийн шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 25-нд хамтарсан 2 байгууллагаас томилогдсон комисс шалгаруулах
Тав. Шагнал, урамшуулал
-1-р байр 1 бүтээл Өргөмжлөл, Зургийн цомог, дурсгалын зүйл
-2-р байр 2 бүтээл Өргөмжлөл, Зургийн цомог, дурсгалын зүйл
-3-р байр 3 бүтээл Өргөмжлөл, Зургийн цомог, дурсгалын зүйл
-Тусгай байр 4 бүтээл Өргөмжлөл, Зургийн цомог, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна. /Нийт 10 бүтээл /
“МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ ХӨДӨЛМӨР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
ЖАРГАЛАНТ СУМЫН 7 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ