Аргын тооллын 5 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2020)



Аргын тооллын 5 сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, улаагчин хонь, харцага-11 од, суудал хий, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:29-20:09.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, сан тавих, лус ба тэнгэр тахих, бурханд залбирах, хишиг даллага авах, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах тэргүүтэн зөөлөн үйл, хөрөнгө исгэх, архи нэрэх, бэрийн үйл, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, хониноос ашиг шим авах, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал адгуус худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ