-Аргын тооллын 4 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 4 сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 9, хөхөгчин гахай, найралт эх-7 од, суудал хий, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, пүрэвжалын барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:28-19:23.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх маш сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бурхан тахих, шүтээн босгох, равнайлах, амд гарах, худалдаа наймаа хийх, сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номын үйл эхлэх, гүйцээх, номлох, хэвлэх, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, хувцас эсгэх, гөлөг тэжээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Бэрийн үйл, шинэ гэр барих, ус шаврын үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ