-Аргын тооллын 2 сарын 24. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 2 сарын 24. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин тахиа, шувуун хошуут-24 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:44-18:27.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас охор болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, газрын амыг анх нээх, зөөлөн үйлд, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 9661-6668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ