ХУЛГАНА ЖИЛТЭН ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ ЁСОН



Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “ цог хийморийн ” зүгт гарч, “ буян хишгийн ” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “ хар нохойн ам ” таарвал “ эмийн “ ба “ амин ” зүгт мөрөө гаргаад “ буян хишгийн ” зүгээс гэртээ ирнэ. “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн “ хар нохойн ам ” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь баруун зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөний»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.

«ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1924, 1948, 1972, 1996, 2020.
Эмэгтэй: 1912, 1936, 1960, 1984, 2008.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьдзүгт газарт булаад, урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Гомбо, Лхам тахиул, Сундуй, Цэнд, Галын сан уншуул.

«УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1912, 1936, 1960, 1984, 2008.
Эмэгтэй: 1924, 1948, 1972, 1996, 2020.
Мөрөө гаргахдаа – “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь. 

ЗУРХАЙЧ Д.ЦОГТБААТАР
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ