Нүүрс тээврийг зогсоож, хилийн хөдөлгөөнийг хаах хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлэв



Энэ сарын 28-ны өдөр манай улсын 2 иргэн БНХАУ-ын ШУӨЗОрны Такешкен боомтоор орж ирсэн. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тэднийг тодорхой хугацаанд тусгаарлах шийдвэр гаргасан юм. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд дүрэм журмын дагуу ариутгал халдваргүйтэл хийж, тусгаарлаад байна. Тус боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөн байхгүй ч нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гараагүй учраас дээрх боомтоор Хөшөөтийн уурхайн тээвэр хэвийн үргэлжилж байна. Нэгэнт зорчих хөдөлгөөн байгаа учраас халдварт өртөхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс Ховд аймгийн иргэд нүүрс тээврийг зогсоож, тус боомтын үйл ажиллагааг түр хаах шаардлагатай гэж үзэж байна. Юутай ч Ховд аймаг Улсын онцгой комисст албан хүсэлтээ гаргаад байгааг аймгийн Засаг даргыгн орлогч Т.Жаргалсайхан онцоллоо.

ВИДЕО: 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ