Аргын тооллын 1 сарын 25. Бямба (Санчир) гараг /2020/



-Аргын тооллын 1 сарын 25. Бямба (Санчир) гараг /2020/
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин туулай, яруу эгшигт-21 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:28-17:40.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ