Шинэ оны эхний өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд нэг эх амаржсан нь Зэрэг сумын харьяат Х.Чанцалдулам гэх 29 настай эмэгтэй байжээ. Тэрбээр 3 кг 440 гр хүүгээ өлгийдөн авсан байна.
Харин өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 хүүхэд мэндэлжээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэж холбогдох эмч, мэргэжилтнүүд мэдээллээ.