“Ховдын хөгжил-2019” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо



“Цайны зам” өв соёлын II наадам энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Тус наадмын хүрээнд  “Ховдын хөгжил-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Ховд аймагт  2300 гаруй  иргэн, аж ахуйн нэгж  худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж байна. Эдгээрийн төлөөлөл 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж  үзэсгэлэн худалдаанд  модон эдлэл, эсгий урлал, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр  оролцож, 70 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдааны хүрээнд “Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ийг шалгаруулж, аймгйин Засаг даргын 2019 оны А\535 тоот захирамжийн дагуу брэнд бүтээгдэхүүний тэмдэгт хэрэглэх эрх, гэрчилгээ олгов.   


Үүнд, “Арван улиас” хоршооны дарга Н.Булгаагийн “12 сортын улаан лооль”, “Тахилгатын нуруу” ХХК-ийн захирал А.Жамьянмядагийн “Сутай цай”, “Баян тулга ханд” ХХК-ийн захирал У.Баттулгын "Модон домбо" шалгарчээ.   


Үүнээс гадна үзэсгэлэн худалдаанд оролцсон бараа бүтээгдэхүүнээс 17 шилдэг номинац шалгаруулан шагнаж урамшууллаа. 
Тухайлбал,  “Шилдэгийн шилдэг гранпри”-“Сод эсгий гоёл” ХХК
 “Шилмэл оёмол бүтээгдэхүүн”-ээр Алтай сумын иргэн П.Бадамцэцэгийн ширмэл ширдэг “Шилдэг махан бүтээгдэхүүн”-ээр “Хан жаргалант Ховд” хоршооны махан бүтээгдэхүүн, жерки
“Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Уян дөш” ХХК-ийн утас ээрэгч машин
“Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Алтай сумын иргэн Т.Янжмаагийн туузан урлал
“Шилдэг гурилан бүтээгдэхүүн”-ээр Мөст сумын “Хос өнхрүүш” ХХК-ийн хос гөөхий
“Шилдэг сүүн бүтээгдэхүүнээр”-ээр Дарви сумын “Баян хөвхөр” нөхөрлөлийн цагаан идээ
“Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум”-аар Мөст сум
“Шилдэг ургац”-аар Жаргалант сумын иргэн Д.Оюунжаргалын нарийн ногоо
“Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр Булган сумын иргэн Ш.Хоролсүрэнгийн  хөх тарианы гурил
“Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр Үенч сумын иргэн Д.Оюунчимэгийн арвайн гурил
“Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар “”Мэргэн пүү сонголт” нөхөрлөлийн  Д.Пүрэвцэдэвийн модон эдлэл 
“Ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн”-ээр Мөнххайрхан сумын “Гурван хайрханы дом” ХХК-ийн сартагтай цай
“Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр Манхан сумын “Баян хөө хайрхан” ХХК-ийн бэлгийн багц
“Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр Булган сумын “Минжит булган зөгий” ХХК-ийн зөгийн бал
“Шилдэг үйлдвэрлэгч залуу”-гаар Булган сумын иргэн С.Ариунбилэг \14 төрлийн хатаасан ногоо үйлдвэрлэдэг\
“Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр Н.Идэрбаатар, Б.Ганчулуун нарын тосон зураг, цаасан урлал тус тус шалгарч, шагналаа гардан авав. 












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ