-Аргын тооллын 2 сарын 22. Баасан (Сугар) гараг/ 2019 /



-Аргын тооллын 2 сарын 22. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 18, цагаан бар, тугчин-12 од, төмөр суудал, 2 хар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-18:24
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай муу цээрлэвэл зохистой.
-Морь, нохой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, эсгэх, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ