Хур тунадас: 10,11-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд Алтайн салбар уулсаар ялимгүй цас орно.
Салхи: 8, 9,13-нд Алтайн уулархаг нутаг, нутгийн өмнөд хэсгээр, 10,12-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.
Агаарын температур: Их нууруудын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хойш хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.