-Аргын тооллын 1 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 4, улаагчин хонь, чөдөр-23 од, хий суудал, 9 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:19
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал бие, эрхтний хүч сайжрах, баян ноён болох сайн. Гэвч үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Бэрийн үйл, худалдаа наймаа хийх, модны үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, хэрүүл тэмцэлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ