Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 4 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулав


Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн дагуу Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, хуулийн үзэл баримтлалыг ойлгуулж таниулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, мэдлэг боловсрол, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан байгууллагын албан хаагчдадаа сургалт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл 7 хоног бүрийн Баасан гарагийн байгууллагын сонсгол мэдээллийн цагаар 2018 оны 10-р сарын 09-ээс эхлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 4 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулсан байна.  Сургалтанд тус сумын 50 гаруй төрийн албан хаагчид оролцож тэд төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг судалж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлжээ. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ