-Аргын тооллын 8 сарын 6. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 6. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 25, цагаан морь, чөлөөт эх-3 од, төмөр суудал, 4 ногоон мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:20.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улацайх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ