-Аргын тооллын 7 сарын 19. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /



-Аргын тооллын 7 сарын 19. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 7, хар хулгана, тэргүүн дагуул-13 од, гал суудал, 4 ногоон мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:43.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уухад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ