-Аргын тооллын 6 сарын 23. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 6 сарын 23. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 10, улаан нохой, салхины эх-14 од, мод суудал, 3 хөх мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах /шингэх цаг: 04:53-20:55.
-Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч луу, гахай, хулгана жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ