-Аргын тооллын 6 сарын 22. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, хөхөгчин тахиа, тэргүүн дагуул-13 од, уул суудал, 4 ногоон мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.