-Аргын тооллын 4 сарын 7. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 4 сарын 7. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 22, шарагчин могой, суулга-19 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-19:30. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад идээ, ундаа элбэгших эрхэм сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, хатуу үйл, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, бэрийн үйл, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ