-Аргын тооллын 2 сарын 27. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /



-Аргын тооллын 2 сарын 27. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 12, цагаан бар, суудал төмөр, мэнгэ 2 хар, найралт эх-7 од, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:37-18:33. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг ирнэ билгийн өдөр нь машид муу.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, үхэгсдийн үйл, мал адгуус худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д.Цогтбаатар,
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ