НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Үхэр жилтнүүд хувьд их харш жил гарч байгаа ч цог хийморь маш сайн. Ажил үйл нь бүтэмжтэй. Сүлд маш дорой болой. Эв эеийг эрхэмлэвэл нэн сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эрэгтэйчүүд нь: Яс тасрахын үүд нээгдсэн, Эмэгтэйчүүд нь: Хагацлын үүд нээгдсэн. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.
ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ / 2018 оны 2 сарын 16 /
-«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1913, 1937, 1961, 1985, 2009.
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.
-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй1913, 1937, 1961, 1985, 2009.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.
-«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1925, 1949, 1973, 1997.
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.
-«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1925, 1949, 1973, 1997.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.
-----------------------------
-1925 он. Модон үхэр: Нас нь: 94. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн. Хийморийн дарцаг хийсгэ.
-Эр нь: Ууланд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Цагаан шүхэртийн догжүр гаргуул, Мандал өргүүл. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Хамчу нагву, Мие гомбын додва, Заслын 8 ном.
-Эм нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Улай үзэх, ууланд авирах, шар өнгийн эд авахыг цээрлэ. Хавар, намрын цагаар анхаарал. Салхи, газрын эзний хорлолд өртөх гэмтэй. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Амин золиг гаргуул. Мандал өргүүл. Сумъяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Заслын 8 ном. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-----------------------------
-1937 он. Гал үхэр: Нас нь: 82. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд. Шүтээнд даатга, түй мандал өргүүл.
-Эр нь: Шороонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Оршуулгын газар очихыг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Эд, малын гарз гарах магадгүй тул Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/9 улаан/, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Мандал өргүүл. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Жанаггагдог, Алтангэрэл, Норжмаагийн сүн.
-Эм нь: Огторгуйд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, өндөр газар явах, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/6 цагаан/, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Мандал өргүүл. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Жанаггагдог, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.
-------------------------
-1949 он. Шороон үхэр: Нас нь: 70. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Ууланд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ууланд авирах, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэхийг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Яр шарх, цусны өвчин, ам ангах, үс унах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хүн, эд, малд муу тул шүтээнд тахил өргө. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Амин золиг, Мандал өргүүл. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Дашчиравы сан, Алтангэрэл, Ямбийдончир. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Хийд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Хурим, оршуулгын идээ, шар өнгийн эд авахыг цээрлэ. Тархи, толгой, нүдний өвчин , чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Мандал өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Дашчиравы сан, Алтангэрэл, Ямбийдончир, Түй өргүүл.
----------------------
-1961 он. Төмөр үхэр: Нас нь: 58. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө. Хийморийн дарцаг хийсгэ.
-Эр нь: Шороонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ууланд авирах, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором, Мандал өргүүл. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Цагаан дарь эх, Манал. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Огторгуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бич. Шар өнгийн эд, тарваганы мах идэх, ууланд авирах, хуримын эд авахыг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, яр шарх, цусны өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Сумъяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Цагаан дарь эх, Манал, Шийравнинбуу. Дөрвөн ламд гүнцэг өргө..
------------------------
-1973 он. Усан үхэр: Нас нь: 46. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.
-Эр нь: Ууланд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, улайны газар явах, бусдын хуучин эд хувцас авахыг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаарал. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Эд, малын гарлагатай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/9 улаан/, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Цагаан шүхэртийн догжүр. Мандал өргүүл. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэл, Норжмаагийн сүн.
-Эм нь: Хийд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Шар өнгийн эд авах, хуримын, ариун бус идээ, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/6 цагаан/, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Мандал өргүүл. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Манал, Цагаан дарь эх, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэл, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.
------------------------
-1985 он. Модон үхэр: Нас нь: 34. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Шороонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Улай үзэх, ууланд авирах, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Амин золиг, Мандал өргүүл. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Огторгуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус, бузар болон хуримын, оршуулгын идээ, шар өнгийн эд, тарваганы мах идэх, зэс, хуримын эд авахыг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нүдний өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Алтангэрэл, Түй өргүүл.
----------------------------
-1997 он. Гал үхэр: Нас нь: 22. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд. Шүтээнд даатга, түй мандал өргүүл. Хийморийн дарцаг хийсгэ.
-Эр нь: Ууланд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, улай үзэх, ууланд авирах, бохир идээ ундаа, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, цусны өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Яс тасрахын үүд хаалга, Мандал өргүүл. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм, Жанаггагдог, Заслын 8 ном, Жанцанзэмүвүнжан. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Ууланд авирах, шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Нашидүрсүм, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Мандал өргүүл. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Сундуй, Цэвэгмэдийн чого, 3 гүрэм. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-------------------------------------
-2009 он. Шороон үхэр: Нас нь: 10. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Шороонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр авах, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Газар шороо ухах, хад чулуу булгалахыг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Эд, малын гарз гарлагатай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/9 улаан/, Яс тасрахын үүд хаалга, Мандал өргүүл. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Доржзодва, Жамбалсанжид.
-Эм нь: Огторгуйд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, өндөр газар явах, шар өнгийн эд, тарваганы мах идэх, зэс, төмөр авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Мэнгэ/6 цагаан/, Шишид/бага харш жил/, Хагацлын үүд хаалга, Мандал өргүүл. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Доржзодва, Жамбалсанжид.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668