НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Хүмүүсийн сүлд, хийморь лүндаа машид дорой жил. Хүмүүсийн ажил үйлсэд гэнэтийн саад учрах талтай. Ажил, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд зарга, хэл үг, атаа жөтөө гарна, Насны барчадтай жил гарсан. Зүүд нойр эвгүйтэх, аливаа бодсон ажил үйл саадтай. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эрэгтэйчүүд нь: Яс тасрахын үүд нээгдсэн. Эмэгтэйчүүд нь: Огторгуйн үүд нээгдсэн. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.
ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ / 2018 оны 2 сарын 16 /
-«ТӨМӨР» суудалд суусан хүн–«Яс барьсан» тул сайн. Тэр жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэнэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Чоно барьсан малын зүүн хавирганы мах идэж болохгүй. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1936, 1960, 1984, 2008.
Мөрөө гаргахдаа – “ Ум радна дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.
-«МОД» суудалд суусан хүн–«Хог барьсан» тул муу. Тэр жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй, эмэгтэй: 1924, 1948, 1972, 1996.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.
-----------------------------------------
-1924 он. Модон хулгана: Нас нь: 95. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хөх өнгийн эд, мод огтлох, хутга мэсээр оролдох, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Хавдар, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаарал. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Яс тасрахын үүд, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Адъяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Хөх өнгийн эд авах, хэл ам хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Огторгуйн үүд, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
----------------------------------------------------
-1936 он. Гал хулгана: Нас нь: 83. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд.
-Эр нь: Төмөрт суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хутга мэс авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Тэнгэр сахиус хилэгнэх, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Яс тасрахын үүд, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.
-Эм нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан нохой. Газар шороо, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Хавдар, бөөр, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. ъЦацъ талби, суварга сэргэ..
------------------------------------------------------
-1948 он. Шороон хулгана: Нас нь: 71. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх, хар өнгийн эд авах, харанхуй шөнөөр явах, бар, ирвэсний арьс авах, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн осол гарч магадгүй. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Яс тасрахын үүд, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Сумъяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Хөх өнгийн эд авах, хэл ам хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
-----------------------------------------------------------
-1960 он. Төмөр хулгана: Нас нь: 59. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар.
-Эр нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Банди, бөөгийн эд хэрэглэл, хуяг дуулга, хутга мэс, чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэ. Халдварт өвчин, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх гэмтэй. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Яс тасрахын үүд, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Адъяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.
-Эм нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр нохой. Хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Хавдар, бөөр, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.
----------
-1972 он. Усан хулгана: Нас нь: 47. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.
-Эр нь: Модонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаарч болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Яс тасрахын үүд, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон нохой. Газар шорооны үйл, хөх өнгийн эд авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
------------------------------------------------------
-1984 он. Модон хулгана: 35. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хар өнгийн эд бусдаас авах, харанхуй шөнөөр явах, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчин, гэнэтийн осол гарч магадгүй. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Яс тасрахын үүд, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир.
-Эм нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Хавдар, бөөр, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх гэмтэй. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Огторгуйн үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир. ъЦацъ талби, суварга сэргэ.
------------------------------------------
-1996 он. Гал хулгана: Нас нь: 23. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд. Шүтээнд даатга, түй мандал өргүүл.
-Эр нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Банди, бөөгийн эд хэрэглэл, хөх өнгийн эд, ирвэс, барын арьс авах, мод огтлох, хутга мэсээр оролдох, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Хавдар, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаарал. Лус, газрын эзний хорлолд өртөх гэмтэй. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Яс тасрахын үүд, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан нохой. Газар шорооны үйл, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хавдар, бөөр, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх гэмтэй. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Нашидүрсүмийн, Газрын үүд хаалга/суудал/, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
-----------------------------------------------------------
-2008 он. Шороон хулгана: Нас нь: 11. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.
-Эр нь: Төмөрт суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, чоно, нохойд хазуулсан малын мах идэхийг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Тэнгэр сахиус хилэгнэх, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Огторгуйн үүд хаалга/суудал/. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Жанаггагдог.
-Эм нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Хавдар, бөөр, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх гэмтэй. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Огторгуйн үүд хаалга/суудал/. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Жанаггагдог. Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668