-Аргын тооллын 12 сарын 26. Мягмар (Ангараг) гараг.
-Билгийн тооллын шинийн 8, улаагчин гахай, могойг хүлэгч-25 од, огторгуй суудал, 2 хар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:05.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч могой, бич, тахиа, морь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, дайсан дарах, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар.