-Аргын тооллын 12 сарын 25. Даваа (Сумьяа) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 25. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, улаан нохой, шувуун хошуут-24 од, төмөр суудал, 3 хөх мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:04.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд маш сайн. Гэвч луу жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтэн сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, анд нөхөр бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ