-Аргын тооллын 12 сарын 19. Мягмар (Ангараг) гараг.



-Аргын тооллын 12 сарын 19. Мягмар (Ангараг) гараг. 
Өвлийн дунд хар хулгана(бага) сар, 7 улаан мэнгэ, гал суудалтай.
-Билгийн тооллын шинийн 1, цагаан луу, суулга-19 од, ус суудал, 9 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:01.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болно цээрлэ.
-Хулгана, луу, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ