-Аргын тооллын 12 сарын 12. Мягмар (Ангараг) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 12. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 25, харагчин тахиа, тугчин-12 од, уул суудал, 7 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-16:59.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эд, буян олох сайн. Гэвч туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Могой, үхэр, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ