-Аргын тооллын 11 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/



-Аргын тооллын 11 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, хөхөгчин туулай, яруу эгшигт-21 од, огторгуй суудал, 7 улаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:10-17:06.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад зүс, царай сайжирна сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтэн сөрөг муу.
- Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ