Монгол улсын засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг баталсан.Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. 2017 онд “40-65” насны хүн амд С вирусыг илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа тул
Иргэн та :
1. 40-65 настай, Эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторт ирж В, С вирусын халдвартай эсэхээ тодорхойлуулах.
2. Хэрэв дээрх шинжилгээгээр С Вирус илэрсэн тохиолдолд Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг хийлгэх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний үнийг 100% гарган Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд байрлах БОНО ВИТА хувийн лабораторын тасагшинжилгээг 7 хоног бүрийн 1 дэх, 3 дахь, 5 дахь өдрүүдэд 10 цагаас хойш авч байна.
3. Вирус тоолох шинжилгээнд орсноор С вирусын эсрэг эм уух шаардалгатай хүмүүст эмийг үнийн хөнгөлөлттэйгээр олгоно.
Вирус тоолох шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:
• Шинжилгээнд орохоор ирэхдээ 3 хоногийн турш архи болон спиртийн төрлийн ундаа хэрэглээгүй байх
• Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хурц, халуун ногоотой өөх тостой хоол идээгүй байх
• Сүүтэй цай тараг уухгүй байх
• Өглөө өлөн ирэхийг БОЭТ-өөс анхааруулж байна.