Ховд аймгийн нийт ахмадуудын 47 хувь нь “НАСНЫ ХИШИГ” хүртэнэ.


Насны хишиг хүртэх ахмадуудын бүртгэлийг улсын хэмжээнд 2017 оны  2-р сарын 1-ээс эхэлсэн бол Ховд аймаг бэлтгэл ажил хангахтай холбогдуулан хойшлогдож  өнөөдрөөс эхэлж байна.  Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 6600 гаруй  ахмадууд бий,  тэдний 47 хувь нь “НАСНЫ ХИШИГ”-т хамрагдах юм. Зөвхөн Жаргалант суманд л гэхэд "Насны хишиг"-т хамрагдах 1000 ахмадууд байгаа гэсэн мэдээллийг өгч байна. ”Насны хишиг”-т хамрагдах  ахмадуудыг харьяа сумдын Нийгмийн халамжийн мэргэжилтнүүд нь  бүртгэж байгаа бол Ховд аймгийн төв Жаргалант сумын ахмадуудын бүртгэлийг "Нэг цонхны үйлчилгээ"  дээр явуулж байна. Бүртгэлийг 2-р сарын 20 хүртэл явуулж дуусгаад ахмадууд "Насны хишиг"ээ авна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ