-Аргын тооллын 1 сарын 5. Пүрэв(Бархасвадь) гараг / 2017

-Аргын тооллын 1 сарын 5. Пүрэв(Бархасвадь) гараг / 2017
-Билгийн тооллын шинийн 7, дэлгэрүүлэгч-26 од, хар луу, үл зохилдох барилдлага өдөр. Овоо тахих, лусын буулттай. Бага хүйтэн-12:36.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:14.
-Өдрийн сайн цаг: бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад машид сайн. Гэвч нохой, луу, хонь, үхэр, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, эрдэм сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, дээдэст бараалхах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, анд нөхөр бололцох, бэр буулгахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ