Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа. Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Улсын Онцгой Комисс, Аймгийн Онцгой Комиссийн баг бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа сумдад ажилласан талаарх мэдээллээ орон нутгийн удирдлагуудад танилцуулж, шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Тус хурлаас бэлтгэсэн мэдээ: