Ховд аймаг Хятад улсын “Нэг бүс, нэг зам”, Монгол улсын “Талын зам” төслийн хүрээнд олон салбарт хамтран ажиллахаар болов.

Аймгийн Засаг даргын хамгийн анхны гадаад арга хэмжээ, албан ёсны айлчлал, ажил хэргийн уулзалтууд БНХАУ-ын ШУӨЗОрны нийслэл Үрэмч хотод жил бүр зохион байгуулдаг, Худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, шинжлэх ухаан,  техник, санхүү,  хүмүүнлэгийн харилцааг  өргөтгөх зорилго бүхий  «Хятад-Еврази-2016»  Экспо-д оролцсоноор  эхэлсэн байна. Энэ үеэр орон нутгийн уур амьсгалд тохируулан Ховд аймагт бордоо үйлдвэрлэх нь ард иргэдийн орлогыг  нэмэгдүүлэх  боломжтой гэдгийг  Шинжааны “Ван Шин” олон улсын худалдааны ХХКомпаний удирдлага илэрхийлэв. Мөн Дэлхий даяар “Ногоон эдийн засаг” гэж ярьж байгаа өнөө үед байгаль орчин хамгаалах талаар хамтран ажиллах боломжтойг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог  дурьдаад импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтын ажиллагаа нээлттэй гэж  тэмдэглэв. Айлчлалын үеэр Шинжааны Алтай аймгийн Намын хороо, Захиргааны урилгаар «Торгоны замын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Алтайн нурууг тойрсон дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын 4 дэх удаагийн  форум болон хөрөнгө  оруулалтын хурал»-д урилгаар оролцжээ. Энэ үеэр Хятад улсын “Нэг бүс, нэг зам”, Монгол улсын “Талын зам” төслийн хүрээнд  олон салбарт хамтран ажиллахаар болсон.  Мөн Шинжааны Цонж аймгийн Намын хорооны дарга, Засаг дарга Ма Шонг Чентэй ажлын уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд   Байтаг боомтоос  Булган сумруу нүүрсний зам хүртэлх  хатуу хучилттай 120 км авто зам барих асуудлыг Шинжааны Цонж аймгийн Чита сум  хөрөнгө гаргаж ажиллагааг шинэ шатанд хүргэн, худалдаа, аж ахуйн харилцааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ